send link to app

TeleClass.mn - Онлайн багш app for iPhone and iPad


4.0 ( 9360 ratings )
Education Lifestyle
Developer: Save Inc.
Free
Current version: 1.9, last update: 1 year ago
First release : 28 Oct 2021
App size: 57.14 Mb

Ойлгохгүй байгаа хичээлээ тайлбарлуулах, гэрийн даалгавраа хийх, шинээр хичээл заалгуулах амархан боллоо. Гар утсаараа мэргэжлийн багш нартай холбогдон, онлайнаар давтлага авах, гэрийн даалгавартаа туслуулах боломжийг бид олгож байна.

Математик, англи хэл, монгол хэл гээд бүх л төрлийн хичээлээр өөрийн сурч мэдсэнээ улам баталгаажуулахаас гадна шинээр улам ихийг сурч мэдэж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхэд тань манай багш нар туслах болно.

Жишээ нь, та англи хэлний дуудлага, ярилцах чадвараа сайжруулмаар байвал англи хэлний багшийг сонгон видео уулзалт хийх бөгөөд, багштайгаа англиар ярилцаж, хичээл заалгуулж, олон шинэ чадварыг сурах болно.

TeleClass-ын багш нар мэргэжлийн багш нар уу?
Манай багш нар бүгд 10-с дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай багш нар юм. Мөн бид багш нараа өндөр шалгуураар сонгон авдаг.

Яаж онлайнаар давтлага авах вэ?
1. TeleClass апп-аа татан, нэвтэрч орно.
2. Өөрийн анги болон давтлага авах хичээлийн чиглэлээ сонгоно.
3. Өөрийн боломжтой цагтаа уулзалт товлоно.
4. Таны товлосон цаг болоход TeleClass апп-аараа дамжуулан багштайгаа онлайн уулзалт хийн, давтлага авна.